Онцлох уран бүтээл: Н.Энхбат - Намайгаа дурсаарай + Дууны үг - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Friday, September 13, 2019

Онцлох уран бүтээл: Н.Энхбат - Намайгаа дурсаарай + Дууны үг


      Блогийнхоо энэ удаагийн нийтлэлээрээ дуучин Н.Энхбат хит уран бүтээл "Намайгаа дурсаарай" дууг толилуулж байна.


 


Н.Энхбат - Намайгаа дурсаарайдууны үг


Үг. Ц.Бавуудорж   Ая. Б.Цэрэндорж
Дуучин СТА Насанцогтын Энхбат

Манантай будантай хорвоодоо
Марал буга шиг яваарай даа
Сэтгэлийн ганцхан түүнтэйгээ
Сэмбэрүү шиг амьдраарай даа

Асгарсан сарны туяан доор
Аяар аяархан дуулаарай
Намайгаа уяран дурсахдаа
Намрын хусыг түшээрэй

Цастай бороотой  дэлхийдээ
Цагаан замбал шиг навчлаарай
Зүрхний ганцхан түүнтэйгээ
Зүүднийх юм шиг жаргаарай

Асгарсан сарны туяан доор
Аяар аяархан дуулаарай
Намайгаа уяран дурсахдаа
Намрын хусыг түшээрэй
Шүүдэртэй хяруутай орчлондоо
Шүтэж биеэсээ дээдлээрэй
Амраглаж нэгнээ хайрлах шиг
Амьдын жаргал байхгүй шүү

 Асгарсан сарны туяан доор
Аяар аяархан дуулаарай
Намайгаа уяран дурсахдаа
Намрын хусыг түшээрэй

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here