Д.Нармандахын ая, Ц.Бавуудоржийн шүлэг "Нандин Цэнхэр Тэнгэр" дуу буюу МУГЖ С.Батсүхийн дуулж олны дунд "Орчлонг хайрлаарай" хэмээх нэрээр танил болсон сайхан дууг та бүхэнд хүргэж байна.
Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав ээжээ хайрлаарай
Нартын жам нь булаачихна ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай
Гэгээн дорнын сарыг хайрлаарай
Гэрэлт туяагаа хумьчихна ай хөөрхий
Залуухан амрагаа уучилж хайрлаарай
Замилангийн урсгал элээчихнэ ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай
Сайхан цагаан үүлсийг хайрлаарай
Салхины аясаар сарничихна ай хөөрхий
Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай
Зовлон жаргал хуваачихна ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай
Gifts from Austria and Australia
-
Энэ жил 2 өөр тивээс 2 өөр хүний авчирч өгсөн 1 төрлийн шоколад
сонирхолтой санагдав.
2026-06-23
Зун кофе шопт сууж байсан нэг залуу ирээд хажуугийн шир...
1 day ago

No comments:
Post a Comment