Зуны улиралд өөрийгөө “цэнэглэх” боломж - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Thursday, June 29, 2017

Зуны улиралд өөрийгөө “цэнэглэх” боломж


Та зуны турш юу хийхээ төлөвлөсөн үү. Тунгааж ч амжилгүй нэг сарыг өнгөрөөчихсөн юм биш биз. Зун амарч, аялж, зугаалах  улирал төдийгүй залуу хүн та өөрийгөө хөгжүүлэх боломж билээ. Тиймээс та амралтын  хугацаандаа өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гаргаарай.
Өөрийгөө цэнэглэхэд заавал мөнгө зарж хол явах шаардлагагүй гагцхүү өмнө байгаа боломжуудаа ашиглах юм.
Та үргэлж шинийг эрэлхийлэгч, өсөн дэвжихийг хүсэгч бол бие, сэтгэл, оюун ухааны хувьд  хөгжих дараах сонирхолтой аргуудаас хуваалцъя.
Хэл сурах хоббитой бол шинээр хэл сурах: Сургалт дамжаанд суух эсвэл кино үзэж, ном унших зэргээр бие даан сурч амралтаа бүтээмжтэй өнгөрөөх ч догь санаа шүү. Боломжийг хүлээх биш яг одоо бүтээгээрэй.

Хөгжмийн зэмсэг тоглож сурах: Гитар тоглодог залуус атаархмаар харагддаг л биз дээ. Тэгвэл та яагаад сурч болохгүй гэж. Хамгийн гайхалтай нь сурахад хэзээд оройтдоггүй шүү дээ.
Сайн дурын ажил хийх:  Танилын хүрээгээ тэлэх, туршлага хуримтлуулах сайхан боломжуудын нэг. IVolunteer Mongolia- санаачлагаар  дамжуулан  ADRAF, TEDxYouth, Ахилис Монгол, “Мy club”  зэрэг дотоодын төдийгүй гадаадын байгууллагад сайн дурын ажилтан хийж намтраа баяжуулаарай.
Өөрийгөө гаднаас нь “урлах” боломж- Fitness, цахилгаан дугуй жийж, усан сэлэлтээр хичээллэж төгс бие галбираа бүтээх хамгийн тохиромжтой улирал.
Шинэ хоббитой болох: Гудамжны графити урлал, вааран урлал, нэвтрүүлэг хөтөлж үзэх,
Номын ертөнцөөр аялах: Бизнес, философи, дэлхийн сонгодог уран зохиолуудыг амтлах
Айдсаа даван туулах:  Өөртөө итгэлгүй байх, олны өмнө ярихдаа сандрах, эрсдэл гаргахаас айх зэргийг нэг нэгээр нь таягдан хаях нь өөрийгөө шинээр бүтээх нэг алхам болно.

Өөрийн амьдралын түүхээ бичих: Бичих нь таны бодлыг цэгцэлж, “би”-гээ илүү сайн таньж мэдэх, цаг хугацааг мэдэрч өнгөрөөх шалгарсан арга билээ. Та блог нээж өөрийн гэсэн уншигчтай болоорой.
Анзааргагүй өнгөрөөдөг байсан зүйлсийг туршиж үзэх: Гэрэл зураг авах, жазз хөгжим сонсох, амьд хөгжмийн тоглолт үзэх, астрал ертөнцөөр аялах, кофе чанах, юмхнаар юм хийх гэх мэт юу ч байж болно.
Өөртөө зориулж сарын хугацаатай тэмцээн зохиох: Юу хийх, юу хийхгүйгээ амлаж, сарын дараа өөрийгөө урамшуул. Энэ нь муу зуршлаа даван туулах сонирхолтой арга.
Талархлын тэмдэглэл хөтлөх:  Өөдрөг амьдрах нэг үндэс бол өдөр хоногийг талархан өнгөрөөх  явдал билээ. Тиймээс та тусгайлан тэмдэглэл хийж өдөр бүрийг талархаж өнгөрөөгөөрэй.

Клубүүдийн үйл ажиллагаанд  хамрагдах:
Хүсвэл дараах клубүүдийг зорих боломжтой.
Цагаан морь шатрын клуб
Оюун ухааны шатрын клуб
Гол нүүдэл шатрын клуб
Номын клуб
“Номтой нөхөрлөе”

Мэтгэлцээн, илтгэх урлагийн клуб: 
“Best”, “БҮС”,  “+300” ,ТУЛАХ ЦЭГ

Зорилго нэгт залуусын клубүүд:
Эмос клуб
YNF-“Чиний шинэ найз” клуб

Ярианы клубууд: Фэйсбүүктээ хайлт хийгээд хүссэн хэлнийхээ ярианы клубд хамрагдаж хэлээ сайжруулаарай.

Аяллын клубүүд:
“UB hiking club”
“The Nomadic Soul”
“World wanderers-дэлхийгээр аялагчид”

Залуу нийтлэлчдийн клуб
Жишээ болгон оруулав. Уншигч та эрэл хайгуул хийвэл өөр олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа тогтмол явуулдаг клубууд бий.

Эх сурвалж: gogo.mn
Ц.Мөнхжин

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here