МУГЖ Т.Ариунаа - Үл таних эмэгтэй киноны дуу
Үг. Х.Болор-Эрдэнэ
Ая. Ц.Байдраг
Амьдарч байсныг минь
Мэдээгүй ээ, чи
Хайрлаж байсныг минь
Анзаараагүй ээ.
Харанхуйд нуугдсан
Сэтгэлээ би нээж
Хайрын энэ захиагаа
Нулимсаараа чамд бичлээ.
Дахилт:
Хаалганы чинь цаана даарсан зүрх
Хаашаа цохилдогийг чи мэдэх үү?
Чамайг хайрласан тэр л өдрүүд
Ганцхан минийх байлаа
Чиний хэлээгүй хайрын үг
Цэцэг болон ургасан.
Минийх болоогүй чиний өлмийд
Хайраа би чинь дэлгэсэн.
Зүүдэнд чинь сонсогдсон
Аялгуу байлаа.
Сүүдэрт чинь нуугдсан
Гэрэл байлаа би.
Балчирхан зүрхэндээ
Чамайг хайрласан
Багынхаа мөрөөдлөөс би
Аз жаргалаа олсоон.
Харцанд минь нуугдсан
Хайрын гэрлийг
Анзаарч хараагүй ч
Гомдоогүй ээ, би
Дурласан бүсгүйн үгийг
Санаж яваарай, гуйя
Хэзээ ч, бас хэн ч чамайг
Над шиг хайрлахгүй ээ
No comments:
Post a Comment