Төрмандах - Аархал дууны үг
Үг Н. Баянмөнх
Ая А. Анхбаяр
Ембүү мөнгөн сарнаар нь
Ажнайн салхинд исгэрээд
Есөн булгийн усыг ээ
Цалгиулж явсан хийморь байна аа
Тэсийн гол, гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарьганга, говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна
Газар газрын баячуудтай
Арилжаа гүйлгэн тодроод
Галав шанхын говийг ээ
Шуугиулж явсан аархал байна аа
Тэсийн гол, гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарьганга, говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна
Азтай одтой төрсийм гэж
Аавынхаа нэрийг дуурсгаад
Хөхийн хааныг арлаадаа
Хөлчүү явсан удаа бий
Тэсийн гол, гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарьганга, говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна
Гулууз гулууз мөнгийгээ
Богцон дотроо харшуулаад
Гурван үеийн буяныг ээ
Аривжуулж ирсэн омог байна аа
Тэсийн гол, гал шарын
Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна
Алтан дарьганга, говь шанхын
Арагмагийн тоос дээлэнд минь байна
No comments:
Post a Comment