Ginjin ft. Mrs M - Suvgaa Soli + Дууны үг - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Wednesday, November 13, 2019

Ginjin ft. Mrs M - Suvgaa Soli + Дууны үг


      Блогийнхоо энэ удаагийн нийтлэлээрээ  Ginjin ft. Mrs M-н уран бүтээл "Сувгаа соль" дууг толилуулж байна.

Directed by Monkhtulga
Camera Operator: Kito
Assistant: Muugii
Written by Ginjin
Beat by Kle Tngs
Recorded, Mixed & Mastered by Tsogtoo Tj
Recorded at Zayaz & 440Hz

Sponsored by NIEBLA BAR

© ℗ 2019 Ginjin. Watch the official Music Video for “Suvgaa Soli".

Connect with GINJIN:
https://facebook.com/ginjinsor
https://instagram.com/ginjinsor
https://twitter.com/ginjinsor




Ginjin ft. Mrs M - Сувгаа соль  Дууны үг

Мммм
Еэ
Ла-ла-ла ла-ла-лаа

[ 1-р бадаг ]
Mrs M:
Бид хоёр ойрдоо асуудууд ихтэй байгаад байна
Юм л болвол надаас хэрүүлийн шалтаг хайгаад байна
Надаас уйдсан юм биш биз хэмээн дотроо би айгаад байна
Эр хүн бүр ийм байдаг юм уу надад хэлээч яагаад вэ?

Ginjin:
Үргэлж бүү хойноос нь гүй хэсэгтээ чи зайгаа барь
Үнэхээр чамд хайртай бол өөрөө чам уруу залгах биз
Үерхэл гэдэг үлгэр биш сайхан төгсөх албагүй
Үүрд хамт гэж амласан ч хагацах үе бий, яах ч аргагүй

Mrs M:
Түүнээс болж, стрессэнд автаж ажилаа ч хийхгүй олигтой
Би уг нь түүнтэйгээ сайхан амьдрах зорилготой оо
Утсанд минь мессэж ирэхэд түүнийг гэсэн горьдолтой
Утсанд минь мессэж ирнэ Mobicom-оос бололтой

Ginjin:
Адилтай бол адилтай, годилтой бол годилтой
Ингэж тархиа гашилгаж байхаар өөр гоё зүйлс бодолдоо
Бодолтой байж ялалдаа, үнэ цэнээ бүү алдалдаа
Алив наад сувгаа солилдоо, бүгдийг нь мартаад элгийг нь авалдаа

[ Дахилт ]
За би арай биш ээ, асуудлаа мартаад мишээе
Сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль
Хазаа тултал гишгэнэ, би ингэх хүн бишиг ээ
Сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль

Найргаж цэнгэ, битгий маягла
Зугаалж тэнэ, битгий маягла
Дураараа тэнэглэ, битгий маягла
Өнөөдөр single, битгий маягла

Найргаж цэнгэ, битгий маягла
Зугаалж тэнэ, битгий маягла
Дураараа тэнэглэ, битгий маягла
Өнөөдөр single, битгий маягла

[ 2-р бадаг ]
Ginjin:
Надад ч бас ярьж ховолж хэлмээр зүйл бий
Надад ч бас шаналж зовох сэтгэл зүрх бий
Юм болгонг болгож бүтээнэ гэвэл нас минь хүрэхгүй
Шалдар булдар илүү ачааг угаас үүрэхгүй

Mrs M:
За тийм ч юм уу дөө, ингэх тусам надад илүү тамтай
Энэ хорвоод нэг л амьдарч нэг л үхэх жамтай
Тиймээс яг одоо би чамтай, юу ч хийсэн завтай
Чи бид хоёр санал нийлэх арга билэг байх нь лавтай

Ginjin:
Амьдралаа туньж явахад, залуу нас дэндүү хайран
Хүсэн хүсээгүй элдэв янзын problem чамайг дайрна
Тэр бүгдийг үргэлж томрохоос нь өмнө тайрна
Энэ бүгдийг зөв өнцгөөс харвал амьдрал бол амтат зайрмаг

Mrs M:
Амтат зайрмаг, халуун хайлмаг, алив стрессээ сайхан тайлья
Өнөөдөр надтай ханьлана гэсэн чамайг мань чинь дайлья
Одоо цугтаа найрлая, хаа нэгтээ цуг сайлья
Байгаа зүйлсдээ баярлая, залуу насаа хайрлая

[ Дахилт ]
За би арай биш ээ, асуудлаа мартаад мишээе
Сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль
Хазаа тултал гишгэнэ, би ингэх хүн бишиг ээ
Сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль

Найргаж цэнгэ, битгий маягла
Зугаалж тэнэ, битгий маягла
Дураараа тэнэглэ, битгий маягла
Өнөөдөр single, битгий маягла

Найргаж цэнгэ, битгий маягла
Зугаалж тэнэ, битгий маягла
Дураараа тэнэглэ, битгий маягла
Өнөөдөр single, битгий маягла

[ Төгсгөл ]
Залуу насаа хайрлая
Сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль
Өө-өү өө-өү өө-ө-өү
Залуу насаа хайрлая
Сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль, сувгаа соль
Өө-өү өө-өү өө-ө-ө, өү

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here