Mongolian traditional long song - Under The Sun Of Placid
Монгол ардын уртын дуу - Уяхан замбуу тивийн наран
Нарандулам - Уяхан замбуу тивийн наран дууны үг
Жаа, Энэ л уяхан замбуутивийн наран
Илхэн бүхний дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү дээ, та мину зээ.
Жаа, Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэл бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү дээ, та мину зээ.
Жаа, Үүлэн чөлөөний нар мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ.
Жаа, Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх шүү дээ, та мину зээ
No comments:
Post a Comment