Anemone - Хэлээгүй Дууны үг
Зөрөн өнгөрөх чиний минь харц
Зүрхэнд шиврэх бороо мэт
Зөн совин чинь хэлээсэй гээд
Зүүд шиг хүслээ чамд би хэлээгүй
Намрын уйтай үдшээр чамдаа
Навч болон хийсээд очмоор
Үүрд хайрдан тэврээсэй гээд
Үүл шиг гунигаа чамд би хэлээгүй
Дахилт:
Гэсэн ч би хайрлах сэтгэлээ
Хүслийнхээ гүнд нууж тэсэхгүй нь
Хичнээс удсан ч хайр минь шинээрээ
Зүрхэнд нар шиг мандсан хэвээрээ
Чиний тухай миний бодлууд
/сэтгэл дотор эргэлдээд/
Чимээгүй ирсэн нууцхан хайр
/догдлуулна улам ихээр/
Дурлал хайрыг мэдрээсэй гээд
Дуу шиг үнэнээ чамдаа би хэлээгүй
Дахилт:
Гэсэн ч би хайрлах сэтгэлээ
Хүслийнхээ гүнд нууж тэсэхгүй нь
Хичнээс удсан ч хайр минь шинээрээ
Зүрхэнд нар шиг мандсан хэвээрээ
Тэгэхэд чи надад яагаад хэлээгүй юм бэ
Би чамд хайртай гэдгийг чамайг мэддэг байх гэж бодсон
Тийм гэж үү
Гэтэл би өөрөөсөө чамайг байнга асуудаг байсан
Чи одоо хаана байна
Ичингүйрч чамд хэлэх үгсээ
/хайрлах сэтгэлээ/
Харцныхаа цаана нууж чадахгүй нь
Хичнээн удсан ч хайр минь шинээрээ
Зүрхэнд нар шиг мандсан хэвээрээ
No comments:
Post a Comment