Блогийнхоо энэ удаагийн нийтлэлээрээ Ангирмаа, Оюунбилэг-н уран бүтээл "Сүүдэр буусан өглөө" дууг толилуулж байна.
Ангирмаа хамт Оюунбилэг - Сүүдэр буусан өглөө Дууны үг
Наран мандахад сэтгэл минь хоосон
Гэрэлгүй өдрөөр орчныг тэмтрэн ганцаардахдаа
Зүүд байгаасай гэж өөрийгөө сэрээн чимхэн байж
Зөндөө таныгаа хайна
Хаа нэгтээ уйлан
Наран мандахад ээж минь сэрээсэнгүй
Гэрэлгүй өдрүүд дахин үргэлжлээ юу
Гараа сунган таныгаа олоод тэврэхийг хүссэн
Энэ зүүд үнэн гэж үү
Үнэхээр үнэн гэж үү
Д: Өглөө болгон таныгаа санана
Өргөн талдаа үлдсэнд итгэнэ
Дуулах дуртай дууг тань аялъя
Дуунд минь уяраад бидэнтэйгээ хамт дуулаарай
Наран мандахад гэр минь гийдэгсэн
Гэрэлтэй өдрүүдэд тантайгаа байдагсан
Урсах мөрний толионд тантайгаа ярилцдагсан
Үзэсгэлэн гоог тань биширье
Үзэмжит дэлбээнд харъя
Наран мандахад та минь хамт байгаа
Гэрэлтэй өдрүүдийг та минь харж л яваа
Ухаант таныхаа захисан бүхнийг санаж явахаа
Хайртай таньдаа амлая
Халуун зүрхээ чангалъя
No comments:
Post a Comment