Жимс: Үхрийн нүд - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Thursday, October 10, 2019

Жимс: Үхрийн нүд



Үхрийн нүд (лат. Blackcurrant) — Тошлойн овгийн ургамлын төрөл юм. Төрөл дотроо 150 гаруй зүйл байдаг бөгөөд эдгээр жимснүүдийн хамгийн их ач холбогдолтой нь юм.

Үхрийн нүд биологийн идэвхт бодис ихтэй ургамлын тоонд ордогоос гадна амин дэмийн чанараараа ч жимснүүд дотроо тээгүүрт ордог. Агуулагдах аминдэмийн хувьд P, C, B1, B2 агуулдаг ба каротин, пектин, анагаах болон будагч бодис, сахар, алим, нимбэг, хув, дарс, фосфор, чулууны хүчлүүд, антоцианы ба флавоноидын нэгдэл, катехин, треонин, эфирийн тос агуулдаг. 

Уг жимс нь Умард туйл, Европ, Кавказ, Өрнө болон Дорнод Сибирь, Дундад Ази, Шведийн нутагт ургадаг. Мөн манай орны Дорнод, Хэнтий, Завхан, Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Хөвсгөл, Ховд аймгуудад нутгийн шинэсэн гацуур, шинэсэн ба хусан ой, тэдгээрийн зах, ойн цоорхой, гол горхийн эрэг, нуранги, хад асгатай газар ургана.

Үхрийн нүд нь:
  • ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, 
  • хоолны дуршлыг нэмэгдүүлэх,
  • гэдэс өвдөлтийг зогсоох, 
  • шээсний ялгаралтыг нэмэгдүүлэх, 
  • олон янзын аминдэм агуулдгийн ачаар өвчтөнийг тэнхрүүлэн цус багадах, тураж эцэх үед хэрэглэхэд тустай. 
Шүүсээр нь хоолойн өвчин, хөхүүлэн ханиалгахыг эмчилдэг бөгөөд навч нь бөөрний үйл ажиллагааг тордон идэвхижүүлж, туулайтах өвчний үед хэрэгцээтэй.

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here