MONSTAR PRODUCTION 2019.
Beat by : KLE.TNGS
Mix & mastering by : Vandebo
IG: @VANDEICECREAM @EBOLZGONO @MONSTARTV @YOIENOOO
VANDEBO - Зуны орой дууны үг
EBО:
Үеийхэн бүгд гадаа
Өнөөдөр жинхэнэ пад аа
Хар царайтай хүмүүсийн цуглаан
Гадуур зайрмаг хазаад
Vandebo тэнчээ хадаад
Тагтан дээр цэнхэр халад
Шууд л би гүйж очоод танилцъя
Миний найзыг Галаа
Yeah, мөсний баяр гэнэ үү зайлаа
Өнөө шөнө мөстэй кола уусан хүмүүс freestyle нь Kodak
Yeah, хүмүүсээ дайлая тэгэхүү
Урд байгаа бүсгүйрүүгээ утас цохиол, аз тохиох байх надаа
Гэгээ тасархад анивчих гэрэлт UB
Гэрлүүгээ харих биш зугаацах насан дээрээ гүйж байна
Хэн ч надад өгөөгүй дулааны summer hitting me
Хайрлаж бас хаягдаж өнгөрөөеө, дэндүү шийдэмгий
VANDE:
Wassup хотын төвөөр сонин юутай
Wassup хаврын орой нэг л уйтай
Wassup Vandebo-н шоунд шууд шаа
Wassup яарахгүй бол урин цаг дууслаа
Зарим найзууд bussiness
Ажиллажын UB city
Харин би ажиглан дээрээс цуглуулна no more haters
Дулаан цагийн дотно инээд тачигнана нүүрэн дээр
Хавирган сар уулын цаанаас өнгийхдөө бэлдэнэ үнэндээ
Шоно түшнэ, давж гарна
Зовлонгоо хав дарна
Гүйх тоолонд ганцаараа
Санана хүүхэд насаа
Өчигдөр тэсгэм хүйтэн
Урин цаг урин дуудна
Цагаасаа өмнө буцсан эрвээхийн араас дэнлүү хөөргөнө
Заримдаа урам хугарна
Ганцаараа шил юм уугаад
Эр хүний ноён нуруу
Гэхдээ тэр хүлээж суугаа
Залгана нууцалсан дугаар
Тэр бүх дуудлагыг таслаад
Талд нь оруулсан тамхиа харамлан байж гүнзгий үлээж дуусгана
Буцах замгүй харгуй өмнө зурайна
Би хичээхгүй бол олон дүү нар харна, намайг дуурайна
Өнчин сандал эзэнтэй болж элгэнд эвтэнэ
Өвөртөлсөн сарнайг минь бүү хаяарай чи мээнь..
Надад олон бий
Аваагүй дуудлага
Хайрынхаа захиаг өгөөгүй
Тохиолдол гэхдээ
Байсан би үргэлж
Шудрага хажууд нь байсан хүмүүсээр дутна
Бороонд би нормоор байна байна
Хаврын үдэш gang gang
Гадаа хүлээх дайн дайн
Энэ борооны үнэрт би хайртай
EBO:
Гэгээ тасархад анивчих гэрэлт UB
Гэрлүүгээ харих биш зугаацах насан дээрээ гүйж байна
Хэн ч надад өгөөгүй дулааны summer hitting me
Хайрлаж бас хаягдаж өнгөрөөеө, дэндүү шийдэмгий
No comments:
Post a Comment