“U-bike” түрээсийн дугуйг түрээслэх, ашиглах заавар - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Wednesday, July 18, 2018

“U-bike” түрээсийн дугуйг түрээслэх, ашиглах заавар



Улаанбаатар хотод анхны албан ёсны дугуй түрээсийн үйлчилгээ эхний ээлжинд буюу энэ онд төвийн хэсгээр нэвтэрч эхэллээ. Улмаар жил бүр хамрах хүрээгээ тэлэх аж.
2018 онд Баруун дөрвөн зам-Зүүн дөрвөн зам, Зайсан Хилл-Хүүхдийн урлан бүтээх төв гэсэн тойрог дотор үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр дугуйг Монголд үйлдвэрлэсэн ба төлбөр, тооцоо болон хяналтын бүрэн ухаалаг системтэй.

Ubike-ыг хэрхэн хэрэглэх вэ?
  1. Ухаалаг утсаар “U-bike Ulaanbaatar” аппликейшнийг татаж аваад үйлчилгээний нөхцөл, дугуй унах заавар, санамж зэрэгтэй танилцаад өөрийн овог, нэр, утасны дугаарыг бүртгүүлнэ.
  2. Утасны дугаарт бүртгэлийн код ирнэ. Кодоо буцааж оруулна.
  3. Бүртгэлийн хураамж 10 мянган төгрөг төлнө.
  4. Дансаа цэнэглэнэ.
  5. Цэнэглэсний дараа утсан дээрх аппликейшн дээрээсээ “Дугуй түрээслэх” линкийг сонгоно.
  6. Суудлын дор байрлах хар хайрцаг дээрх QR кодыг уншуулахдаа “Дугуй унах” гэсэн цэсийг сонгоно. Улмаар таны сонгосон дугуйны түгжээ мултарч дугуйг унах боломжтой болно.  

7. Дугуйг унаж дуусаад түгжээг заавал гараар түгжинэ. Ингэхдээ түгжээг доош дарна.


8. Хэрэв түгжихгүй орхих, эсвэл түгжихээ мартсан тохиолдолд таны данснаас мөнгө хасагдсаар байх болно. 
9. Дугуйг түгжсэний дараа дугуйг хэрэглэсэн цагийг тооцоолоод Таны дансаас үйлчилгээний төлбөр хасагдана. 
10. Зогсоолоос аваад зогсоолын бус газар тавих юм бол 500 төгрөгийн нэмэлт хураамж төлбөр дээр нэмэгдэж гарна.
11. Та хамрах хүрээнээс гараад буцаад хамрах хүрээнд ороход төлбөр дээр 500 төгрөг нэмэгдэнэ.
12. Хамрах хүрээнээс гараад гарсан газраа дугуйгаа цоожилж орхивол хамрах хүрээнээс гарсан км бүрт 500 төгрөг тооцно.

10 удаа зогсоолоос зогсоолын хооронд явах юм бол урамшуулалтай.
“Түрээслэ, түгж, дахин түрээслэ” U-bike



Эх сурвалж: undesten.mn

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here