Сүүлийн үеийн тренд: Цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээ - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Wednesday, July 18, 2018

Сүүлийн үеийн тренд: Цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээ


Сүүлийн үед Америкийн томоохон хотуудад цахилгаан скүүтэр түрээслэх үйлчилгээ өргөн дэлгэрч байгаа аж. 
Энэ үйлчилгээгээр тэргүүлж буй хоёр компанийн нэг нь LimeBike нэртэй стартап юм. 2017 оны зургаадугаар сараас эхлэн тус компани Америкийн 50 хотод дугуй түрээсэлж эхэлсэн ба энэ жилээс эхлэн цахилгаан скүүтэрийг түрээсийг нэвтрүүлээд байна.
Энэ үйлчилгээг Лос Анжелес, Сан Диего, Сан Франциско, Сан Хосе, Вашингтон зэрэг хотуудаас авч болох ба цаашид өөр олон хотод үйлчилгээгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. 
Uber болон Lyft компанийн гүйцэтгэх захирал асан Трэвис Вандер Зандений өнгөрсөн жил байгуулсан Bird компани 115 сая ам. долларын хөрөнгө босгожээ. Тус компанийн цахилгаан скүүтэрийг Остин, Лос Анжелес, Сан Диего, Сан Франциско, Сан Хосе, Вашингтонд түрээсэлж унах боломжтой болжээ. Тус компани 2018 оны сүүл гэхэд Америкийн 50 хотод үйлчилгээгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. 
Дээрх хоёр компани бараг ижил үйлчилгээ үзүүлдэг. Дугуй түрээслэх хүн дугуйгаа заавал дугуйн зогсоолоос авдаг бол цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээнд тийм зүйл байхгүй. Bird болон LimeBike компанийн утасны аппликэйшний тусламжтайгаар хэрэглэгч өөрт хамгийн ойр байгаа скүүтэрийг авч унах боломжтой юм. Түрээсийн скүүтэрийн үнэ 1 ам. доллараас эхлэх ба хэрэглэгч нэг миль тутамд (нэг миль 1.6 км-тэй тэнцэнэ) 15 цент төлөх аж. Цагийн хязгаар байхгүй, хэрэглэгч скүүтэрээ дуртай газраа орхиж болно. 


Дугуйтай харьцуулахад скүүтэр унахад илүү амар ба дугуй жийхгүй тул хүчин чармайлт шаардлагагүй. Зарим талаараа дугуй түрээслэхээс ч хямд ба 8 км орчим замыг 2 ам.доллараас бага зардлаар туулах боломжтой. 
Түүнээс гадна скүүтэр түрээсийн үйлчилгээ байгаль орчинд ээлтэй. Bird компанийг үүсгэн байгуулагч Трэвис Вандер Занден, “Бидний зорилго бол хүмүүс автомашинаар зорчихыг багасгах, түгжрэл, утааг бууруулах юм. 3 км-аас бага зайг автомашинаар туулж буй тоог 40 хувиар бууруулна гэж найдаж байна.” хэмээн ярьжээ. 
Энэ салбар руу олон компани орж байна. Spin компани Даллас, Вашингтон, Сиэттл дэх зах зээлд цахилгаан скүүтэрийн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол цахилгаан скүүтэр түрээсийн шинэхэн компани Waybots Вашингтонд нээлтээ хийжээ.
Эх сурвалж: money.cnn.com

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here