Онцлох уран бүтээл: Big Gee ft. Zambalgarav - Urgelj + Дууны үг - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Thursday, June 13, 2019

Онцлох уран бүтээл: Big Gee ft. Zambalgarav - Urgelj + Дууны үг


      Блогийнхоо энэ удаагийн нийтлэлээрээ  Big Gee ft. Zambalgarav -н уран бүтээл "Үргэлж" дууг толилуулж байна.

Music video for Urgelj feat. Zambalgarav performed by Big Gee.

 ©2017 Real LLC.



Big Gee хамт Замбалгарав - Үргэлж дууны үг

Үргэлж...
1.
Үүнийг заавал заана өөртөө зөвийг яавал яана
Үзсэн бүхий л зүйлээс хэдийг шингээнэ гавалдаа
Үгүй бол үгүй эсрэгээр нь за бол за
Үйл хэргийн чиг шугам чи бол чи та бол та
Байхгүйдээ шаналах биш байгаагаа санана
Байнга гэхдээ байхгүйгээ байлгах гэж явна
Нэг газраа удах биш нэг алхам урагшил
Нийт замаа эргээд харвал цомог дүүрэн зураг шиг
Амьдрал уралдаан алив уралдаач
Арга мэхээ олон амжилт гаргана адилхан чи суралцаач
Эргэлзэгчдийг ичтэл элдэв бүхнийг чадсан
Итгэлийг нь алдалгүйгээр дэмжигчиддээ хандсан
Бусдын сайн сайхнаас үлгэр дуурайл авна
Буруу зөвийг өөрийн хэмжүүр цаг хугацаагаар давна
Хүмүүс асууна юу байна? Хариуд нь би Тайван
Хөгжил дэвшил бүтэн байдалд сэтгэл санаа сайхан
Дахилт:
Хүн бүхэн өөртөө тээнэ мөрөөдөл
Хүссэнд нь хүргэнэ хүч хөдөлмөр
Үргэлжид өөрийнхөөрөө
Өгсүүр замыг туулан дуулна би
Үнэнээр
2.
Надад бүх юм байна тийм ээ надад бүх юм байна
Найраг дуугаа хүргэх сонсогчид минь дүүрэн байна
Өөрийн гэсэн дүр байна үнэрлэх үр байна
Ханилсан хань хаашаа ч холбогдох гүүр байна
Аз жаргал байна бас гай зовлон байна
Амталсан зүйлээ хуваах найз нөхөд байна
Анх гараанд хамт гарсан хамууд хажууд байна
Атаархагчид хийсэн зүйлд минь байнга бачуурч байна
Оролцсон бизнест минь орлого ашиг байна
Онгирч байгаа юм биш хийх HUSTLE маш их байна
REAL LABEL, Geens Brand, Brudi Shop
Enthusiast бас PN i’m on the Top
Артистуудын бүтээл олны дунд хит
Ажил албаа амжуулан саагина бид хэд
Ахын бахархал болсон дүү нар эрийн цээнд
Амьдралыг адал явдлаар дүүргэнэ энд тэнд
Дахилт:
Хүн бүхэн өөртөө тээнэ мөрөөдөл
Хүссэнд нь хүргэнэ хүч хөдөлмөр
Үргэлжид өөрийнхөөрөө
Өгсүүр замыг туулан дуулна би
Үнэнээр
3.
Бүгдийн нүдэнд ил өсөн дэвжиж
Бүхий л сайн сайхныг өрөөл бусдад хүсэн давшиж
Өөрийнхөөрөө бодож бас өөрийнхөөрөө хөдөлж
Үргэлж надад эзэн болсон үзэлдээ би үнэнч
Хэрэв бусдын хэлэх муу үгэнд гутсан бол
Хэрэв буруу зөвийг ялгалгүй буцсан бол
Хэрэв бодлын минь дархлаа түр муудсан бол
Хэзээ ч би энд ирэхгүйгээ мэдсэн байх
Дотроо би бусдад дэлгэх нууцтай байв
Тэр нь өөрийн чаддаг зүйлд үргэлж тууштай байх
Шулуун биш бартаат зам надад өгнө кайф
Шударга зан, үнэн үг it's my life
Алдаж эндсэн ч ахиад босох хүч бий
Амласан зүйлдээ заавал өөрөө хүрч хий
Үйл бүхэнд үр бий сайн эсвэл муу
Үг бүрийг тунгаавал сайхан энэ дуу
Дахилт:
Хүн бүхэн өөртөө тээнэ мөрөөдөл
Хүссэнд нь хүргэнэ хүч хөдөлмөр
Үргэлжид өөрийнхөөрөө
Өгсүүр замыг туулан дуулна би
Үнэнээр

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here