Youtube 7 хоногийн хит уран бүтээл: Big Gee feat. Medegma Dorjieva - Ergetsuulel + Дууны үг - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Thursday, April 25, 2019

Youtube 7 хоногийн хит уран бүтээл: Big Gee feat. Medegma Dorjieva - Ergetsuulel + Дууны үг


Өнгөрсөн 7 хоногийн /2019.04.19-04.25/ Youtube сувгийн хамгийн шилдэг хит Монгол уран бүтээлээс танилцуулж байна. 

Хамтлаг/Дуучин: Big Gee feat. Medegma Dorjieva 
Дууны нэр: Ergetsuulel 
Youtube суваг: Big Gee
Нээлтээ хийсэн огноо: 2019/02/12
Өнгөрсөн 7 хоногийн хандалт: +43,497
Чартад эзэлсэн байр: #17
Нийт хандалт: +690,054 /2019.04.25 байдлаар/

Music video for Ergetsuulel feat. Medegma Dorjieva performed by Big Gee.




Big Gee feat. Medegma Dorjieva - Ergetsuulel дууны үг

Эргээд харахад энэ амьдралд би халыг үзэв
Эрхэмлэх олон нөхдийн сайн муу хоёр талыг үзэв
Эрх чөлөөнд ташуурч элдэв зүйл рүү далийж үзэв
Энгийн дүртэй нэгний инээдний цаана залийг үзэв
         Эхэлсэн байж би тэгээс биш хасахаас
         Элдэв доромжлол бас чадахгүй гэж басахаас
         Эсрэг зогсох хүчинд урам хугарч няцахаас
         Энэ улсын нийслэл хотын алслагдсан нэг захаас
Асуудал их байсан ч арга мэх нь дундраагүй
Асар харанхуйд ч миний гэрэл унтраагүй
Чамлах үгсийн өөдөөс чадал мэдэж нудраагүй
Цаашаа ахих тусам бэрхшээлд би гутраагүй
         Амьдрал өөрөө надаар аливаа үгсийг тэрлүүлсэн
         Авах гээхийн бодлоор бүхнийг би эргэцүүлсэн
         Хэрхэн үүнийг хийхээ мэдэхгүйгээр эхлүүлсэн ч
         Хэний ч өмнө хэлсэн мөрөөдлөө би биелүүлсэн
Дахилт: Хүнд хэцүү бүхий л зүйл хойноос минь татсан ч
                Би дүүлэн ниснээ тэнгэр дээгүүр
                Амаргүй олон зүйлд араас минь татсан ч
                Би дүүлэн ниснээ тэнгэр дээгүүр
Артай хүний аманд аймар ихээр багтаж явлаа
Ажил хөдөлмөрөө бусдад шулуулж шатаж явлаа
Байх байхгүйн зовлонд багалзуур минь хатаж явлаа
Бат нөхрийн урмын үгэнд баясаж бас багадаж явлаа
                 Өвгөдийнхөө сургаалийг өмнөө би зарчим болгож
                 Өнгөрсөн нэг алдаанаас хоёрыг би тунгаан бодож
                 Өрсөлдөөний талбарт өнгө ижил нөхдийг тосож
                 Өнгөт орчлонд өөрийн өрх гэрийг татан босгож
Хийсэн зүйлээ бодоход хэцүүг огт туулаагүй мэт
Хийх зүйлээ төсөөлж өчнөөн сэдвийг дуулаагүй мэт
Хэв маяг минь хэнийг ч огт хуулаагүй шиг
Хэрэгтэй гэсэн үгсээ бусдын өмнө нуугаагүй биз
                 Амьдрал өөрөө надаар аливаа үгсийг тэрлүүлсэн
                 Авах гээхийн бодлоор бүхнийг би эргэцүүлсэн
                 Хэрхэн үүнийг хийхээ мэдэхгүйгээр эхлүүлсэн ч
                 Хэний ч өмнө хэлсэн мөрөөдлөө би биелүүлсэн
Дахилт: Хүнд хэцүү бүхий л зүйл хойноос минь татсан ч
                Би дүүлэн ниснээ тэнгэр дээгүүр
                Амаргүй олон зүйл араас минь татсан ч
                Би дүүлэн ниснээ тэнгэр дээгүүр
  Юу сайхан дур сайхан гэхдээ реп миний дур байсан
  Цаг хугацаа намайг бүрдүүлсэн энд л миний дүр байсан
  Зарим нь магтсан зарим нь муулсан
  Гэсэн ч хамаагүй би дуулсан
  Үргэлж өгсүүр замыг туулсан
  Өнгөрсөн түүх минь магад дуурсана
                  Дахилт: Хүнд хэцүү бүхий л зүйлд хойноос минь татсан ч
                                  Би дүүлэн ниснэ тэнгэр дээгүүр
                                  Амаргүй олон зүйлд араас минь татсан ч
                                  Би амаргүй олон зүйлд араас минь татсан ч (x2)

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here