Хамтлаг/Дуучин: Б.Болд /CTA/, Х.Мөнгөнцэцэг
Дууны нэр: Хосын ятга
Youtube суваг: M 'usic
Нээлтээ хийсэн огноо: 2018/8/18
Өнгөрсөн сарын хандалт: +469,191 /2019.03.01-03.31/
Нийт хандалт: +3,539,131 /2019.04.16/
Энэ удаад олон түмний дунд хүртээл болоод буй дуучин Б.Болд /CTA/, Х.Мөнгөнцэцэг нарын хамтын уран бүтээл "Хосын ятга" дууг толилуулж байна. Тус уран бүтээл 2019 оны 3-р сард Youtube сувагт нийт 469,191 удаа хандалт авч 3-р сарын шилдэг дууны 3-р байранд бичигдэж байна. Энэхүү уран бүтээл олон мянган сонсогчдын сонсох дуртай дуунуудын нэг болж 2019/04/16-ны байдлаар 3.5 сая гаруй хандалтыг авч, сая давсан сонсогчтой Монгол хит клипүүдийн нэг болсон байна.
Дуучин Б.Болд /CTA/, Х.Мөнгөнцэцэг - Хосын ятга дууны үг
Цэцэгийн шүүдэрт хөлөө норгоод
Цэнхэр үүрээр чамайгаа тослоо доо
Ятгын уянгатай аялгуу урлая даа
Янагийн дуугаа чамдаа дууллаа даа
Сунгаж татсан торгон утсанд нь
Сувдан хэлхээд задраад л байна даа
Хосын ятгаараа хоёулаа хоршъё доо
Хорвоог уярааж дуулан дуулъя даа
Хатирч морины амгай нь шаргиад
Хайртай чамдаа зориод очлоо доо
Хатан ятганы аялгууг сонсоод
Харийн газраас яаран яарлаа даа
Дахилт:
Зүрхэнд урсах аялгууг хөглөөд
Зүүдний амраг чамдаа ирлээ дээ
Сарнай дэлбээ шиг туяхан хуруу
Сайхан хайрыг ятганд шивнэлээ дээ
Цэнхэр үүрээр чамайгаа тослоо доо
Ятгын уянгатай аялгуу урлая даа
Янагийн дуугаа чамдаа дууллаа даа
Сунгаж татсан торгон утсанд нь
Сувдан хэлхээд задраад л байна даа
Хосын ятгаараа хоёулаа хоршъё доо
Хорвоог уярааж дуулан дуулъя даа
Хатирч морины амгай нь шаргиад
Хайртай чамдаа зориод очлоо доо
Хатан ятганы аялгууг сонсоод
Харийн газраас яаран яарлаа даа
Дахилт:
Зүрхэнд урсах аялгууг хөглөөд
Зүүдний амраг чамдаа ирлээ дээ
Сарнай дэлбээ шиг туяхан хуруу
Сайхан хайрыг ятганд шивнэлээ дээ
No comments:
Post a Comment