Youtube 7 хоногийн хит уран бүтээл: : The HU - Yuve Yuve Yu + Дууны үг - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Tuesday, February 19, 2019

Youtube 7 хоногийн хит уран бүтээл: : The HU - Yuve Yuve Yu + Дууны үг


Өнгөрсөн 7 хоногийн /2019.02.11-02.17/ Youtube сувгийн хамгийн шилдэг хит Монгол уран бүтээлийг танилцуулж байна. 

Хамтлаг/Дуучин: The HU
Дууны нэр: Yuve Yuve Yu
Youtube суваг: The HU 
Нээлтээ хийсэн огноо: 2018/09/28
Өнгөрсөн 7 хоногийн хандалт: +555,677
Нийт хандалт: +9,574,846


The HU бол Монголын үндэсний ХҮННҮ рок хамтлаг юм. Хамтлагийн бүрэлдэхүүнд Гоцлол дуучин Галаа, Морин хуурч Энхүүш, Аман хуурч Жааяа, Товшуур хөгжимчин Тэмка нар багтаж байна.
The HU хамтлагийн албан ёсны Youtube суваг 2018/09/27-ны өдөр нээгдэж, өнөөдрийг хүртэл нийт 4 видео танилцуулсан бөгөөд 2018/02/19-ний байдлаар нийт 14,700,641 удаагийн хандалт аваад байна. Монгол үндэсний онцлогийг харуулсан уран бүтээлээ туурвиж буй тус хамтлагийн уран бүтээлүүд Монгол төдийгүй дэлхийн олон оронд ХИТ болж байна.
       The HU хамтлагийн уран бүтээл "Yuve Yuve Yu" дуу өнгөрсөн 7 хоногт +555,667 хандалт авснаар Youtube сувгийн хамгийн их хандалттай Монгол уран бүтээлийн нэгээр шалгарчээ. 

The official music video for The HU's "Yuve Yuve Yu"
Available on https://thehuband.bandcamp.com/track/...
https://song.link/us/i/1439492053

Nature Sound Records
Tengeriin Gadas Film

Connect:
https://www.facebook.com/hunnurock/
https://www.instagram.com/thehuband/
Management:
Tuga Namgur    tuga@thepridemgmt.com
Brandon Friesen  brandon@thepridemgmt.com



The HU- Юу вэ, юу вэ юу (Yuu ve, yuu ve yuu) дууны үг

Их л удаан идэж уугаад наргиж цэнгээд хачин юм бэ юу вэ, юу вэ юу
Эцэг өвгөд монгол гээд л цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ, юу вэ юу
Эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болдоггүй андгай өргөдөг нь юу вэ, юу вэ юу
Эцэг эхийн захиж хэлсэн үнэт сургааль үнэгүй болдог нь юу вэ, юу вэ юу, юу вэ, юу вэ юу
Ээ дүлзэн, сөгд сөгд, (сөгд сөгд)
Ээ лүндэн, бууг бууг, (бууг бууг)

Дээдсийн заяаг өвлөж төрчихөөд, унтаж хэвтээд сэрдэггүй юм бэ, юу вэ, юу вэ юу
Дэлхийд ганцхан монгол гээд л амаа хаттал худлаа ярьдаг нь юу вэ, юу вэ юув
Дээдсээр амьдрах заяанд төрсөн монгол түмэн минь нэгдэж чаддаггүй нь юу вэ, юу вэ юу
Дархан монгол улсаа мандуулж өөд нь татаж сэргээж чаддаггүй нь юу вэ, юу вэ юу, юу вэ, юу вэ юу

Ээ дүлзэн, сөгд сөгд, (сөгд сөгд)
Ээ лүндэн, бууг бууг, (бууг бууг)

Өвөг дээдсийн өвлөж өгсөн газар шороог хайрлаж чаддаггүй нь юу вэ, юу вэ юу
Өтгөс буурлын захиж хэлсэн үнэт сургааль худлаа болдог нь юу вэ, юу вэ юу
Өнө л мөнхөд мандан бадрах чонон сүлдэт монгол түмэн тэнгэрийн тамгатай
Хөвчин дэлхийд нэрээ дуурсгах хүмүүн тахилгат эзэн Чингис нартад заларна, нартад заларна

Ээ хар сүлд сэр, сэр
Ээ хаан төр мөнх манд, мөнх манд

Юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ хачин юм бэ
Юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ хачин юм бэ

Ээ хар сүлд сэр, сэр
Ээ хаан төр мөнх манд, мөнх манд

Юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ мөнх манд

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here