Сая давсан сонсогчтой Монгол Клип: Б.Аззаяа - Сүүн далай ээж минь + Дууны үг - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Wednesday, June 6, 2018

Сая давсан сонсогчтой Монгол Клип: Б.Аззаяа - Сүүн далай ээж минь + Дууны үг


Бид бүгдийн сэтгэлд хоногшсон "Сүүн далай ээж" дууны нэгэн хувилбарыг уянгалаг сайхан хоолойгоор бидэнд танигдаад буй Б.Аззаяа  дуулсан нь маш олон хүний талархлыг хүлээж байна. Тус дууны аяыг Б.Магсаржав, шүлгийг Ц.Гайтав бичсэн байна. Энэхүү уран бүтээл олон мянган сонсогчдын сонсох дуртай дуунуудын нэг болж 2018/06/05-ны байдлаар 6.2 сая давсан сонсогчтой Монгол хит клипүүдийн нэг болсон байна.



Б.Аззаяа - Сүүн далай ээж минь дууны үг
Үг Ц.Гайтав Ая Б.Магсаржав

Наран гэрлийн илчтэй
Саран гоо ээжий минь
Дэлгэр сайхан хараагаараа
Дэлхий ертөнц мишээж байна
Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь
Одон гаригт мөртэй
Оюун суу ээжий минь
Цэлгэр тунгалаг царайгаараа
Цэлмэг тэнгэрт мэлтийж байна
Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь
Есөн хүслийн ерөөлтэй
Ертөнцийн суу ээжий минь
Мөнх ариун сэтгэлээрээ
Энх тайван мандаж байна
Бүүвэйн сайхан дуугаараа
Бүх дэлхийг уяраасан
Чин ариун сэтгэлтэй
Сүүн далай ээжий минь

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here