АМРАЛТ БА СПОРТ: ХҮССЭН ҮЕДЭЭ, ХҮССЭН ГАЗРАА ХИЙЖ БОЛОХ ТАВАН ДАСГАЛ - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Wednesday, June 28, 2017

АМРАЛТ БА СПОРТ: ХҮССЭН ҮЕДЭЭ, ХҮССЭН ГАЗРАА ХИЙЖ БОЛОХ ТАВАН ДАСГАЛ


Амралт – ихэнх хүмүүс амарна гэдгийг биеэ сул тавих, тайван байдалд байх гэж ойлгодог байх. Мөн амрах үед дасгал хөдөлгөөн, спортоос татгалздаг байх. Гэвч хэрвээ чи амарч байхдаа ч сэргэг, эрч хүчтэй байхыг хүсэж байгаа бол дараах таван дасгалд анхаарлаа хандуулаарай.

1. КРОССФИТ (WOD)
Өндөр үр дүнтэй дасгал заавал фитнесс клубд олон цаг зарцуулахыг шаарддаггүй. Жишээлбэл, кроссфитын  WOD буюу Workout of the Day/Өдрийн онцлох дасгал нь богино хугацаанд хийх өндөр эрчимтэй хэдэн дасгалаас бүрддэг. Гар утасны туслах хэрэгслүүдээс энэ төрлийн дасгалын жишээг харж болно, мөн Youtube-с бичлэг үзэж өөрийнхөө тэсвэр тэвчээрийг шалгаарай.

2. НАРАН ШАРЛАГЫН ГАЗРЫН СПОРТ
Биеэ наранд борлуулангаа дасгал хийх – үүнээс сайхан зүйл байна гэж үү? Волейбол, теннис эсвэл ширээний теннис – аль дуртайгаа сонгоорой. Элс хөлд нэмэлт ачаалал өгнө, найз нөхөд сэтгэл сэргээж улам сонирхолтой болгоно, харин спорт эрч хүч ба ялалтын амтыг мэдрүүлнэ. Хамгийн гол нь нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэх, нарны малгай өмсөх эсвэл толгойгоо нарнаас хамгаалах ба нарны шилээ зүүхээ бүү мартаарай. 

3. СПОРТ АЛХАА
Адал явдлыг эрэлхийлэгч зан чанараа сэргээгээд хоёр хөлөөрөө хорвоо ертөнцтэй танилцах аян замд гараарай (хамгийн ойр цэцэрлэгт хүрээлэн ч байж болно). Алхсан цаг тутамд чи 200 калор шатаана – дажгүй байгаа биз?

4. СЭЛЭЛТ
Сэлэлт - энэ бол халуун өдрүүдэд төгс тохирох дасгал. Сэлэх нь биеийг сэрүүцүүлж бүх булчинг ажиллуулна. Үр дүнтэй байгаа биз? Мөн булчингаа нэмэлтээр чангаруулахын тулд усан аэробикээр хичээллээрэй!

5. ЙОГ
Чимээгүй газар сүүдэр олоод, йогийн дэвсгэрээ дэлгээд, амар амгаланг мэдрээрэй. Йогоор хичээллэх нь сайжруулахыг хүссэн хэсгүүддээ анхаарал хандуулан түүн дээрээ ажиллах боломжийг олгодог. Сунгалт, тэнцвэр эсвэл хүч чадал – өөртөө хэрэгтэйгээ сонгоод хэрхэн өөрчлөгдөж байгаагаа ажиглаарай.

Эх сурвалж: oriflame.mn

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here