Өдөрт10000Алхам : Алхааг чинь тоолж өгөх үнэгүй аппликешнууд - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Wednesday, June 21, 2017

Өдөрт10000Алхам : Алхааг чинь тоолж өгөх үнэгүй аппликешнууд



Чи өдөрт дунджаар хэдэн алхам алхдагаа мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бөгөөд мэдмээр байгаа бол Goolingoo.mn сайт дээр тавигдсан энэ нийтлэл чамд зориулагджээ. Хүн төрөлхтнийг илүү хөдөлгөөнтэй, эрүүл хэв маягтай амьдрахад зориулан бүтээсэн аппликешнуудыг түүвэрлэн хүргэж байна.
Эдгээр аппликешнуудаас гар утсандаа татаж авчихсан байхад л хаа явсан газар чинь автоматаар алхааг чинь тоолчихно.
1. Stepz (iOS)
Өнгөлөг дизайнтай, алхмыг хэмжихээс гадна, туулсан зам, шатаасан илчлэг, идэвхтэй хөдөлгөөнтэй байсан цаг зэргийг гаргаж өгнө. Мөн долоо хоногийн дундаж үзүүлэлтийг харуулж идэвхтэй амьдарч чадаж байгаа эсэхийг чинь бодоод өгнө.
2. Walker (iOS)
Энэ аппликешн алхааны тоо, шатаасан илчлэг, явсан зай зэргийг тоолохоос гадна өөрийнхөө дотор, гадна өөхлөлт, цусны даралтынхаа хэмжээг оруулахад өдөр, оройд гарсан өөрчлөлтийг хэмжиж харуулж чаддагаараа онцлогтой. Гүйсэн, алхсан, шатаар өгссөн зэргийг чинь ч ялгаж чадна. Сар, жилээр үр дүнгээ харж болдог нь бас нэг давуу тал нь юм.
3. Pacer (iOS)
Дээрх хоёр аппликешн шиг алхалтын тоог хэмжинэ, интернэтэд холбогдсон байх үед байгаа газрыг чинь тодорхойлохоос гадна дасгалынхаа талаар эсвэл өөр зүйлийн талаар ярьж дууны бичлэг хийж болдог. Мөн өөртөө зориулсан плэйлист үүсгэх боломжтой.
4. Moves (iOS)
Хэрэглэхэд хамгийн хялбар нь. Дээрх аппликешнууд iPhone –ий Health хэсгээс мэдээллийг өөр дээрээ хуулж ажилладаг бол энэ аппликешн зөвхөн өөр дээрээ л тэмдэглэл хөтөлдөг. Өөрөөр хэлбэл чиний татаж аваад эхлүүлсэн өдрөөс л алхааг чинь тоолно гэсэн үг. Мэдээж сар, долоо хоногоор үр дүнгээ нэгтгээд харж болно. Интернэттэй үед байршлыг чинь тэмдэглэж аваад хаана гүйж, хаана шатаар өгсөж, хаана идэвхтэй алхсан зэргийг чинь цаг минуттай нь өртөөчлөн харуулна.
5. Argus (iOS, Android)
Энэ бол зөвхөн алхааг хэмжихэд зориулагдсан аппликешн биш юм. Бүхэлдээ идэвхтэй амьдралын хэв маягт зориулагдсан бөгөөд тухайн өдрийн цаг агаар, уусан ус, кофе зэргээ нэмэх үед өдөрт шатаасан илчлэгийг ойролцоогоор тооцоолж өгнө. Зөвлөгөө мэдээллүүд англи хэл дээр бичигдсэн байна. Хамгийн сонирхолтой нь найзуудтайгаа хамтдаа энэ аппликешнийг татаад хоорондоо чэллэнж эхлүүлж, уралдаж болдог.
6. S health (Android)
Samsung гар утасны өөрийнх нь аппликешн. Энэ аппликешнийг хэрэглэх үед ямар ч төрлийн зар сурталчилгаа чамд харагдахгүй ба гар утасны зай бага зарцуулдаг. Мэдээж биедээ авч явж байгаа бүх үеүдэд алхааг чинь тоолж, туулсан зай, шатаасан илчлэгийг харуулна. Байршлаа ч оруулж, туулсан замаа бүхэлд нь харах боломжтой. Эцэст нь чамайг зорилгодоо хүрсэн эсэхийг дүгнэж хөөрхөн цом гардуулна.
7. Zeroner (Android)
Энэ аппликешн мөн л илүү их алхахад туслах юм. Алхааг тоолж, шатаасан илчлэгийг харуулахаас гадна өөрийн гэсэн фитнес бугуйвчтай. Тэрхүү бугуйвчаа утастайгаа холбосон тохиолдолд мээсэж болон бусад мэдээллийг түүн дээрээ авах боломжтой байдаг.
8. Burningman (Android) 
Чамайг алхаад алхаад бай гэж л бүтээгдсэн аппликешн. Сар бүр хэр идэвхтэй байсныг чинь дүгнэн дижитал зоосоор урамшуулахаас гадна бусад хүмүүсийн алхалтын тоог чиний самбар дээр гаргаж өрсөлдөх хүслийг нэмэгдүүлнэ.
9. Stay Fit (Android) 
Өдөр тутмын хөдөлгөөн буюу алхаа, гүйлт, шатаар өгсөлт зэргийг тоолохоос гадна илчэг хэмжигчтэй. Сар, долоо хоногийн үр дүнг графикаар харуулна. Дээр ньтэмдэглэл хөтөлж болно.
10. Simple Pedometer (Android) 
Өөрт тохирсон зорилгыг өдөр бүр түүндээ хүрэхийн тулд алхахад энэ аппликешн тусална. Бусад хэрэглэгчдийн тоотой харьцуулж харуулдгаараа бусад ийм төрлийн аппликешнуудаас онцлогтойгоос гадна хэрэглэхэд хялбар, энгийн загвартай.

Эх сурвалж: goolingoo.mn

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here