Од болон гялалзсаар: Дуучин Ука шинэ уран бүтээл "Мөрөөдөл бид хоёр" + дууны үг - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Friday, November 20, 2015

Од болон гялалзсаар: Дуучин Ука шинэ уран бүтээл "Мөрөөдөл бид хоёр" + дууны үг


Киви хамтлагийн дуучин Ука-гийн 2 дахь бие даасан “11.06” цомгийн 2 дахь бүтээл нь олны хүртээл болж эхлээд байна. Үгийг D.N.K,  Аяыг: OCEAN GREY PRODUCTION хийж гүйцэтгэсэн  "Мөрөөдөл бид хоёр" уран бүтээл цоглог хэмнэлттэй, Pop Dance урсгалын бүтээл болжээ. Дуучин маань “11.06” цомгийн баяраа 12-р сарын 4-нд 20:00 цагт “MRQ.27” клубт хийхээр болсон тул та бүхэн хүрэлцэн ирж нэг өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлээрэй.




Ука - Мөрөөдөл бид хоёр дууны үг

Мөрөөдөл бид хоёр муудаж сайндаж энд ирсэн
Муухай үгс сонсох болгондоо тэр толгой гудайлгана
Сайхан үг сонсох бүр жаахан хүүхэд шиг баярлана
Санаагаар болдог бол мөрөөдөл чамдаа туслах сан

Дахилт: 
Хайрласаар, дурласаар өдөр бүр би тэмүүлсээр
Хамгийн гоё үдэшлэгт хамт хоёул удахгүй зочилно

Хэн ч түүнийг орлож чадахгүй цор ганц мөрөөдөл
Хэрвээ чамд байдаг бол түүнийгээ бүү гомдоо
Минийх шиг мөрөөдлүүд мянга түмээрээ байдаг юм байна
Чинийх л сайхан юм гэж өөрийгөө бүү хуур

Дахилт:
Хайрласаар, дурласаар өдөр бүр би тэмүүлсээр
Хамгийн гоё үдэшлэгт хамт хоёул удахгүй зочилно


No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here