Сая давсан сонсогчтой Монгол Клип: Gangbay - Gangan Tsagaan + Дууны үг - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Friday, February 5, 2021

Сая давсан сонсогчтой Монгол Клип: Gangbay - Gangan Tsagaan + Дууны үг

Gangbay - Gangan Tsagaan


        Энэ удаад  дуучин Gangbay - Gangan Tsagaan уран бүтээлийг толилуулж байна. Энэхүү уран бүтээл олон мянган сонсогчдын сонсох дуртай дуунуудын нэг болж 2021/02/05-ны байдлаар 8.8 сая давсан сонсогчтой Монгол хит клипүүдийн нэг болсон байна.

Video by Infinite Creative Studio 
https://www.facebook.com/infinite88888/​

Instargram 
@astroboylit
@gavarxan




Gangbay - Ганган цагаан дууны үг

Чимээгүй дэргэд чинь хараад сууяа, би болох уу чамайгаа.
Часхийсэн жаргалд шумбан согтъё, хааяа чамтайгаа.
Цээжний хойморт чамд өгсөн, VIP байгаа.
Цэнгэлд торгож битгий надаас бариарай, чи зайгаа.

Залуухан бүсгүй намуухан алхана, аягүй аятайхан аяс аяс.
Зүйргүй аaль нь зүггүй хүүг үггүйдүүлнэ, үес үес.
Чи чихэр байсан бол, чамаар шүдээ өвтгөхсөн.
Чи чанга чимээ байсан бол, чамайг чагнаад унтахсан.

Гангарч болдоггүй, ганган цагаан 
Гантиг сувдан бэлзэг минь.
Амсаж болдоггүй, амины ганцхан 
Амт нь дэндсэн амраг минь.

Санаанаас гардаггүй сайхан шүлэг шиг,
Мартахын аргагүй кино шиг,
Яасан янзын амьтан бэ?
Яагаад заавал чи юм бэ?

Нey, Девучка
Yeah, ты моя сердечка
Ты как бабочка, 
На мня сиди я цветока.
Нey, Девучка
Yeah, ты моя сердечка
Ты как бабочка , 
На мня сиди я как цветока.

Хав хар үзэг бэхээр,
Хайрт минь гэж бичүүлэх гээд,
Цав цагаахан төрөө юу? 
Миний нандин энхрийхэн.

Яая даа байз, чамд үнсүүлж үзэх юмсан. 
Хав даръя байз, хүнд үзүүлэхгүй юмсан. 
Жар хүртэл чөлөөтэй ная гэж санасан.
Жаахан тэнэг миний чөлөө, чамд дагаар орсон.

Хэрвээ чамайг зүүдлэвэл, сэрэхийг би лав хүсэхгүй.
Хэмжээ дамжаа байдаг юм бол, чамайг юутай ч жишихгүй. 

Идэр цээжинд багтаагүй,
Ийм нэг хайрыг чамд өгье.
Инээдэг гоё аялгуу минь чи.
Ирээдүйг бэлэглэ, 60хан жил.

Гангарч болдоггүй, ганган цагаан 
Гантиг сувдан бэлзэг минь.
Амсаж болдоггүй, амины ганцхан 
Амт нь дэндсэн амраг минь.

Санаанаас гардаггүй сайхан шүлэг шиг,
Мартахын аргагүй кино шиг,
Яасан янзын амьтан бэ?
Яагаад заавал чи юм бэ?

Нey, Девучка
Yeah, ты моя сердечка
Ты как бабочка, 
На мне сиди я как цветока.
Нey, Девучка
Yeah, ты моя сердечка
Ты как бабочка, 
На мне сиди я как цветока.

Хав хар үзэг бэхээр,
Хайрт минь гэж бичүүлэх гээд,
Цав цагаахан төрөө юу? 
Миний нандин энхрийхэн.

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here