Үнэхээр сайхан дуулжээ. БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ
Дуучин Б.Баяндалай/СТА/ - БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ
Ая: М.Бямбажав /МУГЖ/ Үг: Ж.Баярцэнгэл
Эхлэл төгсгөл минь хорвоогийн жамаас хазайхгүй
Эрдэж алдахгүй өөдөө тэмүүлж амьдраарай
Дандаа дардан өөгүй замаар явдаггүй ч
Дээдлэж дэвших итгэлээр дүүрэн яваарай
Өгсөж уруудаж хааяа бүдэрч хүний амьдрал
Өөрт минь оногдсон хувь тавилангаар
Өөдрөг амьдарна би өөрийнхөөрөө
Санаа бодол минь үнэний мөрөөс хэзээ ч хазайхгүй
Сайныг бүтээх халуун сэтгэл багадахгүй
Зөв амьрал зөвхөн дээшээ байдгийг
Зүрхэндээ хайрласан өөрийн бүхнээ гомдоохгүй
Өгсөж уруудаж хааяа бүдэрч хүний амьдрал
Өөрт минь оногдсон хувь тавилангаар
Өөдрөг амьдарна би өөрийнхөөрөө
Хүмүүний сургаальд хүмүүжсэн мөн чанараа гээхгүй
Хүслээ гүйцээж чадаагүй бүхэнд улайрахгүй
Гэнэн явсан он жилүүдэд харамсахгүй
Тэглээ гээд залуу насаа өөлөхгүй
Өгсөж уруудаж хааяа бүдэрч хүний амьдрал
Өөрт минь оногдсон хувь тавилангаар
Өөдрөг амьдарна би өөрийнхөөрөө
No comments:
Post a Comment