Энэ дууны үгтэй адил та бүхэн маань ч гэсэн гэрэлтэж амьдрах болтугай.
МУГЖ Д.ЭНХЗУЛ - ГЭРЭЛТЭЖ АМЬДРААРАЙ
Шүлэг: Ч.АЛТАНТҮЛХҮҮР МУСТА
Хөгжим: О.ЭРДЭНЭЭ МУСТА
Орчлонг харж яваадаа баярлаж яваарай
Оддын тоогоор инээж амьдраарай
Бусдад хайр түгээхийн эрхэм жаргалыг
Бумантай дэлгэрүүлж дуутай амьдраарай
Ай даа дууны энэхэн хорвоод
Азаар гэрэлтэн амьдрах сайхан
Урмын сайхан үгсээр биесээ шагнаж
Уртын дуу шиг дэлгэр амьдраарай
Рашаан амтлах хувьтайдаа баярлаж яваарай
Алаг солонго шиг цацарч яваарай
Аливаа сайхныг өөрөөсөө эхлүүлж
Амьдын орчлонг гийгүүлж амьдраарай
Ай даа дууны энэхэн хорвоод
Азаар гэрэлтэн амьдрах сайхан
Урмын сайхан үгсээр биесээ шагнаж
Уртын дуу шиг дэлгэр амьдраарай
Уулсыг тольдож байгаадаа баярлаж яваарай
Ургамалын шүүдэр шиг уярч амьдраарай
Хүмүүст сэтгэл түгээхийн сайхныг мэдрээд
Хүний төлөө нартай амьдраарай
Ай даа дууны энэхэн хорвоод
Азаар гэрэлтэн амьдрах сайхан
Урмын сайхан үгсээр биесээ шагнаж
Уртын дуу шиг дэлгэр амьдраарай
No comments:
Post a Comment