Онцлох уран бүтээл: Enerel feat. Rokit Bay - Dursamj Street + Дууны үг - Өөдөө ТЭМҮҮЛ

Wellness - Эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшил болгоцгооё

test banner

Breaking

Home Top Ad

Responsive Ads Here

Post Top Ad

Responsive Ads Here

Monday, August 26, 2019

Онцлох уран бүтээл: Enerel feat. Rokit Bay - Dursamj Street + Дууны үг


      Блогийнхоо энэ удаагийн нийтлэлээрээ  Enerel feat. Rokit Bay -н уран бүтээл "Dursamj Street" дууг толилуулж байна.

Video by Munkhtulga, Maarag
Beat by Enerel




Enerel feat. Rokit Bay - Dursamj Street Дууны үг

-Энэрэлээ?
-Айн?
-Би ойрдоо нэг л томоожоод байх шиг байх юм.
-Яаж байна?
-Мэдэхгүй. Өөрөө би аав болсных ч юм уу. Ам бүл до ре ми фа болсных ч юм уу..
-Би бас томоожоод байгаа. Энэ насных байхаа..

ENEREL
Айлийн охиныг амлан авч, тамлан зовоосоон би
Арван жилээ төгсөнгүүт нь авгайгаа болгосоон
Аав ээжийн үгнээс зөрөөд урлаг хөөсөөн би
Авгайтай юм байж ахиад нэг хүүхэнд дурлаж орхисоон
Жаахан ташираад зангаа таниулан жаргал даахгүйн зовлон царайлсан
Ахмадуудад хэлнэ танд хамаагүй
Амьдрал гэдгийг таньж мэдээгүй
Угаасаа хорвоо дээр байдаггүй хүнийг хайж
Уучилж чадахгүй, уучлалт гуйдаггүй хүн нэг байж
Уруулаас уруул дамжиж явахдаа хэнийх байв
Улаанбаатар хоёр дурлалд хэтэрхий жижигхээн

Уучлахад оройтсон хэдий ч
Уучлаарай намайг, мэдээж
Дахиад шинийг шууд олчих болохоор

ROKIT BAY
There is a reason I have том инээмсэглэл нүүрэндээ
ТTГ бараг сэжиглэн эндүүрнэ дээ
Бяцхан гүнжээ бодохоор настер минь дүүрнэдээ
Аав нь замдаа явж байна маршелийн гүүрэн дээр
Түгжрэл гурван цэг, дурсамжуудын гудамж
Урсан одсон он жилүүдэд сурсан зүйлсийг бодож
Өнгөрснийгээ одоотойгоо зүйрлэхэд ичмээр
Болдог бол зодоод алаад хүүрийг нь шидчихмээр
Сонин зантай үнэн хошин банди байжээ би
Яаж яваад өдий болтол амь тавьчаагүйн
Шомбой хаашаа, толгой тийшээ
Гүй ээ мөн олон бүсгүйчүүдийг гомдоосоншдээ
Хэнэггүй, тэнэгдүү
Өглөө болгон цэнэггүй
Миний хуучин хувилбарт юу ч хэлээд нэмэргүй
Гэрэлгүй амьдралыг сонгосон бол дэрлэх үү
Үр минь миний гарыг, тэгэхээр дахиж хэзээ ч тэнэгдэхгүй

ENEREL
Уучлахад оройтсон хэдий ч
Уучлаарай намайг, мэдээж
Дахиад шинийг шууд олчих болохоор

ROKIT BAY
Дурсамжуудаа сэргээж бодохоор
Ямар тэнэг байснаа санаад гэдэс мушиграх шиг
Гэхдээ одоо ч гэсэн тэнэг хэвээр
Тэхдээ л ноднингоосоо арай гайгүй, ойрдоо галруу хариагаагүй

ENEREL
Дурсамжуудаа эргээд бодохоор
Нүүрээ хаана хийж өдий хүрсэн юм гэж бодохоор
Тэхдээ одоо бодоход чимх инээд
Олны дунд ганцаараа тэнэг юм шиг гэнэт инээнэ

ROKIT BAY
Дурсамжуудаа сэргээж бодохоор
Ямар тэнэг байснаа санаад гэдэс мушиграх шиг
Гэхдээ одоо ч гэсэн тэнэг хэвээр
Тэхдээ л ноднингоосоо арай гайгүй, ойрдоо галруу хариагаагүй

ENEREL
Дурсамжуудаа эргээд бодохоор
Нүүрээ хаана хийж өдий хүрсэн юм гэж бодохоор
Гэхдээ одоо бодоход чимх инээд
XMF дээр тэнэг юм шиг гэнэт инээнэ

No comments:

Post Bottom Ad

Responsive Ads Here