Та амралтын өдрүүдэд үд дунд хүртэл орноосоо босолгүй зүүрмэглэх дуртай юу? Өглөө эртлэн босоход хүндэрлтэй байдаг уу? Зарим шалтгаанаас болоод эрт босоход бэрхшээл тулгардаг уу?
Бидний ихэнх нь өмнө нь өглөө эртлэн босох талаар бодож хэрэгжүүлэх гэж оролдож байсан байх. Өглөө эртлэн босох нь тийм ч хэцүү зүйл биш юм.
Өглөө эртлэн босоход туслах 10 гайхалтай үр дүнтэй зөвлөгөө
Доорх эртлэн босох зөвлөгөөг 2 долоо хоногийн турш хэрэгжүүлж чадвал та эртлэн босогч боллоо л гэсэн үг.
Эдгээр нь маш ашигтай, үр дүнтэй зөвлөгөөнүүд нь таныг эртэч шувуухай болгож чадна гэдэгт найдаж байна.
1. Эртлэн босох сайхан шалтгаан ол
Унтахын өмнө маргааш хийх зүйлүүдийнхээ жагсаалтыг шалгах хэрэгтэй. Дахин төлөвлөгөөгөө нягтлаж хамгийн хэцүү, хариуцлагатай ажлуудыг үдээс өмнө хийж дуусгахаар төлөвлөх нь зүйтэй юм. Ингэснээр та цагийг үр бүтээлтэй ашиглаж сурахаас гадна таны ажилд эерэг өөрчлөлт гарч байгаа нь ажиглагдах болно. Энэ нь өглөө эрт аливаа зүйлийг хийхэд илүү үр бүтээмж сайтай, амжилттай ажил гардагтай холбоотой юм.
2. Сэрүүлэгнийхээ “Snooze” товчлуур, “Нэмэлт арван минут ”-ыг ч ашиглахаа больё.
Таны сэрүүлэг дугараад байгаа юм биш биз? Тэгвэл яг одоо бос! Ямарч шалтаг тоочилгүйгээр.
Мэдээж чи ахиад 15 минут ч болтугай унтахыг хүсэх байх энэ гэхдээ ямар ч хэрэггүй золиос юм. Өглөөнийхөө амт шимтэй цайгаа золиослон байж унтах хэрэгтэй гэж үү?
Үүний үр дүнд та гүн нойронд автаж, дараагийн 10 минут өнгөрөхөд босоход өмнөхөөсөө 2 дахин хэцүү болох юм.
3. 4 цагийн нойрны мөчлөг тийм ч хангалттай биш
Таны өглөө аймшигтай байх болно. Энэ бол баталгаатай. Өдөр бүр адил цагт унтаж босох нь зайлшгүй шаардлагтай зүйл юм. Мэдээж хангалттай(6-8 цагаас бага) унтаж чадаагүй бол бүр ч тодорхой. Өө, нэг зүйл байна. Энэ дүрэм таны үнэт амралтын өдрүүдэд ч гэсэн үйлчлэнэ шүү. Гэхдээ санах зоволтгүй, эхний хэдэн өдөрт л хэцүү байх байна. Энэхүү өдөр тутмын дэглэмийн ачаар та 2 долоо хоногийн дотор ажлын өдрүүд болон амралтын өдрүүдийн хоорондын ялгааг анзаарахгүй болно.
4. Хэрвээ та арай эрт сэрчихвэл яах вэ?
Та 6 цагт сэрүүлэг тавьсан хэдий ч 5 цаг 40 минутанд сэрсэн бол “алдсан ” минутандаа харамсах хэрэггүй. Буцаж унтах ч хэрэггүй түүний орон эерэг зүйлсийг бодох хэрэгтэй. Таньд өглөөний илүү амттай цай бэлдэж, үсээ сайхан янзлах боломж олдлоо гэж бод.
5. Ажил амралтын өдрүүдэд ижил цагт босож занш
Тиймээ энэ эхэндээ тийм хялбар даалгавар шиг санагдахгүй. Гэхдээ таны бие болон тархи энэ зуршилд дадах нь чухал юм. Та өөрөө ч өөрчлөлтийг анзааргүй байхад бүх зүйл өөрчлөгдсөн байна. Дээрээс нь энэ зуршил таны үр бүтээлийг нэмэгдүүлж, дуртай зүйлдээ зарцуулах нэмэлт цагийг олгоно гээд бодоод үздээ.
6. Үсэрцгээе
Та дөнгөж босоод үсрээд үзүүрэй. Хэд хэдэн үсрэлт таны биед эрч хүч өгөх болно. Боломжтой бол өглөө бүр дээс тоглосон ч болох юм. Энэ нь таны биеийн шөнөжин ялгаруулсан хорт бодисыг устгахад тунгалгийн системд тань туслах юм.
7. Сунгалтын дасгал хийцгээе
Орноосоо босоогүй байхдаа ч та сунгалтын дасгал хийж болох юм. Хэт хурдан, ширүүн хөдөлгөөнөөс зайлс хийж тайванаар сунгалт хийх нь зүйтэй юм. Өглөө бүр 5-10 минут сунгалтын дасгал хийгээд үзүүрэй та хэзээ ч мэдэрч байгаагүй эрч хүчийг мэдрэх болно.
8. Цонхоо нээ
Заримдаа та орноосоо боссоны дараа ч гэсэн таны оюун ухаан одоо ч гэсэн гүн нойрон дундаа байгаа мэт санагддаг уу? Тэгвэл цонхоо нээ, цаг агаар сайхан байгаа бол тагтан дээрээ гарсан ч болно. Гүнзгий амьсгаа ав, гэнэт бүх зүйл тов тодорхой харагдах вий .
9. Аяга ус уу
Нойрний эсрэг хамгийн сайн арга бол нимбэг болон цайны халбагаар зөгийн бал хийж найруулсан ганц аяга ус юм . Өдөр бүр өглөөний “коктейль”ууж, явж дэлхийг эзэлцгээе.
10. Амттай өглөөний цай бэлтгэ
Өглөөний цайндаа өөх тос ихтэй болон хэт чихэрлэг зүйл идэхээс татгалзах хэрэгтэй эдгээр хүнд хооллолт нь таны нойрыг хүргэх магадлалтай юм. Таны өглөөний цай амттай бас эрүүл байх ёстой. Ийм сайхан хоолны хослол нь таны үр бүтээл дүүрэн өдрийн эхлэл байх болно.
No comments:
Post a Comment