Өнгөрсөн зун гаргасан “Hangover” дуунаас хойш дорвитой уран бүтээл хийгээгүй Солонгосын нэрт дуучин PSY-н талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хэсэг хугацаанд чимээгүй, нам гүм байлаа. Харин 17 дахь удаагийн Азийн наадмын нээлтэнд оролцсоны дараагаар түүний талаарх мэдээллүүд тархаж эхэллээ. PSY CNN-д өгсөн ярилцлагандаа: Би энэ ондоо багтаан шинэ цомгоо гаргахаар хичээж байна, мөн олон сайн чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна гэсэн бол, Billboard-аас: PSY өмнө нь "Аав" нэртэй хөгжилтэй, бас бүжгийн цоглог хэмнэлтэй дуугаа клипжүүлж олон нийтэд хүртээл болгоно гэж байсан бол өнөөдөр энэ клип цацагдалгүй замхран оджээ гэжээ. Харин сүүлийн үед бүхий л хэвлэлээр PSY гэр бүлийн хамтаар Шангайд байгаа, Шанхайруу нүүх нь гэсэн мэдээллүүд ар араасаа цацагдаж байгаа хэдий ч Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж байна.
FIFA World Cup 2026
-
Энэ удаагийн ДАШТ-д жаахан сэтгэл дундуур байгаа.
1. Олон баг оролцохлоор тоглолтын тоо арай л их болж байна. Өрсөлдөөн сул,
нэг баг хэт давамгайлсан тогло...
6 days ago
