Ocean Grey-н ая, дуучин Quiza-н үг "Давхар Цохилт" киноны дууг хүлээн авч үзнэ үү. Тус дууг Монголын шилдэг дуучид болох Болороо, Анхмаа, Намуунаа нар хамтран дуулжээ.
Болороо, Анхмаа, Намуунаа
Давхар цохилт киноны дуу
Би хайж байна хайраа харанхуйн дундаас
Хан хүү William шиг baby
Би гуйж байна зугтаж тойрч байна төгрөгөнд
Гүнж Cinderella шиг baby
Бяртай бөгөөд байртай нь ч чухал биш
Баянлаг болон буянлаг нь онц биш
Мөнгөтэй бас өнгөтэй нь сонин биш
Мөнхийн хайраа яаж олох вэ
Дх:
Хайр дурлалын хан хүү хэрэгтэй
Хан хүүгийн авхай нь биш ээ
Зөн совин нь зүрхээ дагаж
Зөн билгийн тулаан ч биш ээ
Заяаны хань зам дээр гэдэг
Цаг хугацаа тооцоолж ирдэг
Хэн гэдэг нь гэнэтийн билэг
Хэрхэн шийдэх нь миний сэтгэл
Жинхэнэ өнгөө хааж нуугаагүй
Жирийн Монгол залуу байна
Бусдынх биш
Өөрийнхөө киног надад үзүүлээч baby
Гоё царайтай ч гологдмол яриатай
Гоонь эр гэхдээ хуучны найрайтай
Үүрдэг нь тусалдаг нь нэмэртэй ч
Үүрд үлдэх сэтгэл нь хэрэгтэй
Унадаг машинтай юу
Дугуйтай юу
Уран олдворлогч уу
Уран илтгэгч уу
Үнэндээ надаа огтхон ч хамаагүй
Учир нь гэвэл чи жинхэнэ эрэгтэй
Дх:
Хайр дурлалын хан хүү хэрэгтэй
Хан хүүгийн авхай нь биш ээ
Зөн совин нь зүрхээ дагаж
Зөн билгийн тулаан ч биш ээ
Заяаны хань зам дээр гэдэг
Цаг хугацаа тооцоолж ирдэг
Хэн гэдэг нь гэнэтийн билэг
Хэрхэн шийдэх нь миний сэтгэл
Дх:
Хайр дурлалын хан хүү хэрэгтэй
Хан хүүгийн авхай нь биш ээ
Зөн совин нь зүрхээ дагаж
Зөн билгийн тулаан ч биш ээ
Заяаны хань зам дээр гэдэг
Цаг хугацаа тооцоолж ирдэг
Хэн гэдэг нь гэнэтийн билэг
Хэрхэн шийдэх нь миний сэтгэл
Gifts from Austria and Australia
-
Энэ жил 2 өөр тивээс 2 өөр хүний авчирч өгсөн 1 төрлийн шоколад
сонирхолтой санагдав.
2026-06-23
Зун кофе шопт сууж байсан нэг залуу ирээд хажуугийн шир...
1 day ago
