Блогийн хэрэглэгчиддээ зориулаад саяас дээш сонсогчтой Монгол клипүүдийг танилцуулж байхаар боллоо. Энэ удаад нээлтээ хийснээс хойш 3 сарын дотор 1,200,000 удаа сонсогдож Монголын хамгийн богино хугацаанд алдарт хүрсэн уран бүтээл болоод байгаа дуучин Жавхлан хамт Эрдэнэчимэг - "Хар Хархан Харц" дууг танилцуулж байна. "Хамаг Монгол" төслийн хүрээнд хийгдсэн тус дууны үгийг Н.Насах бичиж, аяыг Ц.Улаантуг зохиожээ.
Жавхлан хамт Эрдэнэчимэг - Хар Хархан Харц дууны үг:
Хар хархан харцанд чинь
Халуун зүрх минь хайлчих гээд байна.
Хайртай дуртай үгсээ би
Хашиж дийлэхгүй хэлчих гээд байна.
Ирмээд харсан харцаараа
Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа
Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа
Бор борхон харцанд чинь
Болохгүй хайр минь буцалчих гээд байна.
Бодсон санасан үнэнээ би
Бусдаас нуулгүй ярьчих нгээд байна
Уяраад харсан харцаараа
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа
Эрх дэндсэн (эмзэг) харцаараа
Эгцхэн тулаад харая даа бие биенээ
Эргээд дахиад олдохгүйгээр
Энэ хорвоод түшье дэ хэн хэнийгээ
Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо
Хайраараа аргадаж туулая хоёулаа
Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо
Хайраараа аргадаж туулая хоёулаа
Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа
Post Top Ad
Responsive Ads Here
Wednesday, December 11, 2013
Home
javhlan
mgl song lyric
mgl video
mil viewed videos
Music Video Clip
new mgl song
news
Song Lyrics
Сая давсан сонсогчтой Монгол Клип: Жавхлан хамт Эрдэнэчимэг - Хар Хархан Харц
Сая давсан сонсогчтой Монгол Клип: Жавхлан хамт Эрдэнэчимэг - Хар Хархан Харц
Tags
# javhlan
# mgl song lyric
# mgl video
# mil viewed videos
# Music Video Clip
# new mgl song
# news
# Song Lyrics
Share This
About Enkhbat Enkhbaatar
Song Lyrics
Labels:
javhlan,
mgl song lyric,
mgl video,
mil viewed videos,
Music Video Clip,
new mgl song,
news,
Song Lyrics
Post Bottom Ad
Responsive Ads Here
Author Details
Thank you For Visiting to my blog. I Hope you LIKE it.
