Дуучин Beyonce-н өөрийнхөө нэрээр нэрлэсэн ‘Beyonce’ шинэ цомог 12/13-ны өдөр худалдаанд гарснаас хойш нийт 240,000 удаа хууль бусаар татагджээ. Хачирхалтай нь ‘Beyonce’ цомгийн талаарх бүх мэдээлэл худалдаанд гарах хүртлээ нууц байсан хэдий ч 2 долоо хоногийн дотор 240,000 гаруй удаа татагдсан нь олны гайхшралыг төрүүлж байна.
Billboard-д мэдээлснээр хэрвээ эдгээр хуулбар цомгууд хууль бусаар биш биет байдлаар албан ёсоор худалдаалагдсан бол нийт 3,8 сая ам.долларын ашиг олох байжээ.
BitTorrent сайтын хувьд цомгийг зөвшөөрөлгүйгээр тараасан гэдгээрээ шүүхэд дуудагдах нь тодорхой болоод байгаа бөгөөд нөгөө талаас тус сайтад тавигдсан уран бүтээлчдийн нэр хүнд асар хурдтай өсөн нэмэгддэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Хохирогч Beyonce-н хувьд энэ тал дээр нэг их бухимдахгүй байгаа талаар ярьсан бөгөөд түүний хамгийн том зорилт нь цомгоо шилдэг цомог болгох байв. Мэдээж түүний шинэ цомог аль хэдийнээ 991,000 хувь борлогдож Billboard-н хамгийн шилдэг цомгуудыг тэргүүлж эхлээд байна.
Gifts from Austria and Australia
-
Энэ жил 2 өөр тивээс 2 өөр хүний авчирч өгсөн 1 төрлийн шоколад
сонирхолтой санагдав.
2026-06-23
Зун кофе шопт сууж байсан нэг залуу ирээд хажуугийн шир...
1 day ago
